Research indexJournal article
ШАР БУУРЦГИЙН СОРТ СОРИЛТЫН ДҮН
Цогтсаран, Чойжамц, Одгэрэл
Mongolian Journal of Agricultural Sciences9 Dec 2014Open access
NobleIDark:/48914/w1/20260524/CCC6FFE0DOI10.5564/mjas.v10i1.305
ШАР БУУРЦГИЙН СОРТ СОРИЛТЫН ДҮН
Цогтсаран, Чойжамц, Одгэрэл · Mongolian Journal of Agricultural Sciences · 2014
NobleIDark:/48914/w1/20260524/CCC6FFE0DOI10.5564/mjas.v10i1.305
Free to read at the publisher
You can read the abstract here, or the full text at the publisher.
Abstract
Шар буурцаг нь таримлын сэлгээнд орж ирвэл хөрсний үржил шимд сайнаар нөлөөлж, азотыг хөрсөнд ихээр хуримтлуулдаг ач холбогдол ихтэй таримал. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Монгол оронд махгүй хоол иддэг, цагаан хоолтон хүмүүс олширч, хот суурин газарт зохист хоолны ресторан ч нэмэгдэж байгаа нь энэ таримлыг судлан, сортыг нутагшуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгааг илтгэнэ.Сүүлийн жилүүдэд Монгол оронд шар буурцгийн хэрэглээ ихэсч байгаатай холбоотой уг ургамлын эрэлт их байна. Гэвч Монголд нутагшсан тодорхой сорт байхгүйн улмаас газар тариалан эрхлэдэг компаниуд ямарч хамаагүй шар буурцгийн үр оруулж ирэн тариалах хандлагатай болжээ. Иймээс сорт, агротехнологийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал болно.Бид ОХУ, Канад, АНУ, Солонгос, Хятад зэрэг 5 орны 10 гаруй сортыг газар тариалангийн төв болон тал хээрийн бүсэд сорьж, хэд хэдэн сортыг бүс тус бүрээс шалгарууллаа.DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.305