Research indexJournal article
БОГ МАЛЫН ЕРДИЙН ХЭЭЛТҮҮЛГИЙН ТОХИРООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ АСУУДАЛД
Ганбат, Мандах, Доржбат
Mongolian Journal of Agricultural Sciences6 Feb 2016Open access
NobleIDark:/48914/w1/20260515/7F2375F4DOI10.5564/mjas.v14i1.579
БОГ МАЛЫН ЕРДИЙН ХЭЭЛТҮҮЛГИЙН ТОХИРООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ АСУУДАЛД
Ганбат, Мандах, Доржбат · Mongolian Journal of Agricultural Sciences · 2016
NobleIDark:/48914/w1/20260515/7F2375F4DOI10.5564/mjas.v14i1.579
Free to read at the publisher
You can read the abstract here, or the full text at the publisher.
Abstract
Нутгийн монгол үүлдрийн хонь, ямааны хээлтүүлгийн тохирооны янз байдал (өндөр ба дунд) тэдгээрийн нөхөн үржих чадвар, төлийн өсөлт хөгжилтөд үзүүлэх нөлөөг судлах үүднээс судалгааг явуулав. Хээлтүүлгийн хугацаанд нийт 1 058 эм ямаа, 16 ухна, 2 148 эм хонь, 30 хуц тус тус хамруулан дур зоргын хээлтүүлэг явуулахаар зохион байгуулсан нь өндөр тохироотой нэг ухнанд дунджаар 94 эм ямаа (ухна 5, эм ямаа 472), дунд тохироотойд 53 эм ямаа (ухна 11, эм ямаа 586) бол хонины тухайд мөн дарааллаар, 81 (хуц 18, эм хонь 1 457); 58 (хуц 12, эм хонь 691) тус тус ноогдож байв. Бэлчээрийн маллагаатай хонь, ямааны дур зоргын хээлтүүлгийн тохирооны янз байдал нь тэдгээрийн нөхөн үржихүйн чадвар, төлийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр, бог малын төллөлт үргэлжилсэн хугацаа, нягтрал нь хээлтүүлгийн тохирооны өндөр, дундаас хамаарахгүй ойролцоо байлаа.Манай орны төвийн бүсийн хойд хэсэгт үржүүлж байгаа нутгийн үүлдрийн хонь, ямааны хээлтүүлгийн тохироо харьцангуй өндөр (хээлтэгч, хээлтүүлэгчийн харьцаа 70-80:1) байх боломжтой байна.