NobleBlocks

Research indexJournal article

ӨГҮҮЛБЭРЭЭС УТГАЗҮЙН ХАРЬЦААНД ОРЖ БУЙ ӨГҮҮЛБЭРИЙН ХЭСГҮҮДИЙГ ЯЛГАХ НЬ

Оргил, Hou, Алтантуяа and 1 other

Mongolian Journal of Agricultural Sciences6 Feb 2016Open access

NobleIDark:/48914/w1/20260525/58A9B8A3DOI10.5564/mjas.v14i1.604

Free to read at the publisher

You can read the abstract here, or the full text at the publisher.

Read at the publisher

Abstract

Машин орчуулга хийх олон аргууд бий. Одоогийн амжилттай хэрэгжсэн машин орчуулгын системүүдийн туршлагаас үзвэл ихэвчлэн статистик магадлалд суурилсан байдаг. Харин монгол хэлний хувьд статистикт суурилсан аргыг дангаар нь хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь монгол хэлний залгамал шинжтэй холбоотой байдаг. Иймээс монгол хэлэнд дүрэмд суурилсан аргаар машин орчуулгыг хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой гэж үзэв.Хэлзүйн дүрэм нь хэлний өнгөн бүтцийн түвшинд хэлбэр талаас нь голлон судалсан байдаг. Энэ нь хүний оюун тархины шинж чанараас үл хамааралтай юм.Харин түгээмэл хэлзүй нь хэлний гүн бүтцийн түвшинд утга талаас нь голлон судалсан байдаг. Хэлийг ямар нэг гадаад зүйл биш, харин хүний оюун тархины дотоод зүйл гэж үздэг. Иймээс энэхүү судалгааны ажлаараа түгээмэл хэлзүйн онолд монгол хэлний хэлзүйн дүрмийг дүйцүүлэн авч үзээд машин орчуулгад хэрхэн хэрэглэх талаар судалсан болно. Машин орчуулгыг хэрэгжүүлэхийн тулд монгол хэлний бүтэц өгүүлбэрээс утгазүйн харьцаанд орж буй өгүүлбэрийн хэсгүүдийг ялган авахыг зорив. Үүний тулд монгол хэлний өгүүлбэрийн бүтцэн хамааралыг судалсан.

Discussion

Topics

More

Suggest a correction or report