From the research index
The paper comes from the research index. It wasn’t submitted here.
Journal article
МОНГОЛЧУУДЫН ШАШИН-СОЁЛЫН ОНЦЛОГ БАЙДАЛ: УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ
М Гантуяа, Т Булган, С Дэмбэрэл
9 Feb 2016Open access
МОНГОЛЧУУДЫН ШАШИН-СОЁЛЫН ОНЦЛОГ БАЙДАЛ: УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ
М Гантуяа, Т Булган, С Дэмбэрэл · 9 Feb 2016
Abstract
Монголчуудын амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, амьдрах ухаан, шашин шүтлэг нь нүүдлийн соёл иргэншлийн онцлог байдлыг илэрхийлдэг. Тэдний шашин соёлын онцлог байдлыг түүхэн он дарааллын үүднээс авч үзвэл эртний буюу дундад эртний үед тэдний оюун санааны амьдралд мөнх тэнгэр, байгаль дэлхий, өвөг дээдсээ дээдлэн шүтэх бөө мөргөл зонхилж байсан бол, дундад зууны үе буюу дундад зууны хожуу үед буддын шашин хүчтэй нөлөөлж байжээ. Харин орчин үеийн даяаршлын эринд Монголчуудын дунд буддын шашин зонхилох нөлөөтэй байгаа ч бөө мөргөл, христийн шашины янз бүрийн урсгал, ислам, шинэ шашины хөдөлгөөнүүд зэрэг олон янзын шашин дэлгэрч байна. Түүнтэй зэрэгцээд уламжлалт соёл, хувь хүмүүсийн болон нийгмийн амьдралын ахуй ёсонд өөрчлөлт шинэчлэл гарч байгааг цаашид судлаачид хамтран судалж тогтоох нь Mонголчуудын шашин-соёлын онцлогийг дэлхий нийтийн даяаршлын эрин үед хэрхэн хадгалж үлдэх, уламжлал ба шинэчлэлийн харилцааг хэрхэн зөв тогтоох асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Identifiers
- NobleID
- NI6P51W97R98S06
Discussion
Citations
Topics
Details
- Published
- 9 Feb 2016
- Issue
- Volume 18 · Issue 451 · Pages 99–113
- Language
- MN