Research indexJournal article
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ХӨГЖИЛ
Саруултөгс
Хууль сахиулахуй8 Apr 2025Open access
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ХӨГЖИЛ
Саруултөгс · Хууль сахиулахуй · 2025
Free to read at the publisher
You can read the abstract here, or the full text at the publisher.
Abstract
Мөрийтэй тоглоомыг манай улс нь нийгмийн хор аюулын шинж, нийт гэмт хэргийн бүтцэд уг гэмт хэргийн эзлэх хувь, эрх зүйн орчны шинэчлэл, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, эрүүгийн эрх зүйн бодлого зэргээс хамааран үе үеийн эрүүгийн хуулиар зохицуулж, гэмт хэрэгт тооцож иржээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн эрх зүйн орчны өөрчлөлтийг тус гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудалд нийцүүлэн хийснээр уг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагаанд үр дүн гарах ач холбогдолтой учир энэ төрлийн судалгааны хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үе үеийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг одоогийн эрүүгийн хуультай харьцуулан судлах аргаар гүйцэтгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлтийг гэмт явдлын үйлдлийн арга, шалтгаан нөхцөлд тохирсон байдлаар тодорхойлохыг зорилоо. Олон улсын мөрийтэй тоглоомын хууль эрх зүйн ангилалд манай улсын мөрийтэй тоглоомыг хуульчилж ирсэн түүхэн хөгжлийг уялдуулан дүгнэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж санал, дүгнэлт гаргасан нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал болсон.