NobleBlocks

Research indexJournal article

Жэйн жэйкобсын онолын хүрээнд улаанбаатар хотын урбан вайталитийг үнэлэх нь

Ариунжаргал, СОК-ЁОН

MUST Journal of Science and Technology25 Jun 2026

NobleIDark:/48914/w1/20261122/B3B233B5DOI10.68805/mustjst.2026.01.001

Paywalled

The full text is at the publisher

You can read the abstract here, or open it at the publisher.

Read at the publisher

Abstract

Урбан вайталити нь хотын нийгэм, эдийн засгийн идэвх, өдөр тутмын үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг илэрхийлэх чухал ойлголт бөгөөд сүүлийн үеийн хот судлалд уг ойлголтыг хотын орон зайн бүтэц хүний үйл ажиллагаа, харилцан үйлчлэлийг хэрхэн дэмжиж байгаагаар тайлбарлах хандлага давамгайлж байна. Жэйн Жэйкобс урбан вайталитиг нягтрал, газар ашиглалтын холимог байдал, блокийн бүтэц, барилгын насжилтын олон янз байдал, хүртээмж, орон зайн тасралтыг хянах зэрэг биет нөхцөлүүдийн харилцан үйлчлэлээр бүрэлдэн бий болдог гэж үзсэн. Энэхүү судалгааны зорилго нь Жэйн Жэйкобсын урбан вайталити онолын хүрээг Улаанбаатар хотын орон зайн бүтэц болон өгөгдлийн нөхцөлд нийцүүлэн дахин зохион байгуулж, хотын доторх ялгаатай хэв шинжүүдийн хооронд вайталити хэрхэн тархаж, бүрэлдэж байгааг эмпирик байдлаар тодорхойлоход оршино. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүргийг хамруулж, хотын орон зайг зуун метрийн торон нэгж болгон хуваан GIS-д суурилсан орон зайн шинжилгээ хийв. Жэйкобсын зургаан нөхцөлийг төлөөлөх хувьсагчдыг стандартчилж, урбан вайталитийн нийлмэл индексийг боловсруулан кластер шинжилгээгээр хотын орон зайн хэв шинжүүдийг ангилсан. Үр дүнгээс харахад Улаанбаатар хотод урбан вайталитийн нөхцөлүүд жигд бус тархаж, социалист үеийн төлөвлөлтийн өв болон зах зээлд суурилсан хөгжлийн логик давхцан хотын идэвхтэй байдлыг ялгаатай байдлаар бүрдүүлж байгааг харууллаа.

Discussion

More

Suggest a correction or report