NobleBlocks

Research indexJournal article

Улаанбаатар хотын метроны төсөлд учирч болох томоохон эрсдэлийн шинжилгээ

АЗЖАРГАЛ

MUST Journal of Science and Technology25 Jun 2026

NobleIDark:/48914/w1/20261122/BC60B183DOI10.68805/mustjst.2026.01.002

Paywalled

The full text is at the publisher

You can read the abstract here, or open it at the publisher.

Read at the publisher

Abstract

Монгол Улсын нийслэл Улаанбаатар (УБ) хотын оршин суугчдын тоо эрчимтэй нэмэгдэж, 1.5 сая даваад байна. Нэг саяас дээш хүн амтай хотод метроны шугам байгуулах нь эдийн засаг, нийгмийн олон талын үр ашигтай байдаг болохыг олон улсын судалгаа харуулдаг. Түүнчлэн УБ хотын автозамын сүлжээг өргөтгөж, шинэ зам байгуулж байгаа боловч автомашины тоо хэт ихсэж, автомашины түгжрэл УБ хотын хамгийн том асуудлын нэг болсон тул метроны шугам байгуулж, их багтаамжийн нийтийн тээврийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. УБ метро төсөл сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжих нөхцөл боломж бүрдсэн. Энэхүү судалгааны ажлаар бусад улс орны метроны шугамд тохиолдож байсан осол, аюул, эрсдэлийг харьцуулан судалж, УБ метро төсөл хэрэгжих үед тулгарч болох томоохон эрсдэлийн шинжилгээ хийж, тэдгээрийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлсон.

Discussion

More

Suggest a correction or report