Research indexJournal article
Баяжуулах үйлдвэрийн флотацийн төхөөрөмжийн цахилгаан хөтлүүрт ухаалаг хяналт нэвтрүүлэх боломжийг судлах нь
Доржсүрэн, Мөнхжин, Тэмүүжин and 2 others
MUST Journal of Science and Technology25 Jun 2026
NobleIDark:/48914/w1/20261122/6109B8E0DOI10.68805/mustjst.2026.01.003
Баяжуулах үйлдвэрийн флотацийн төхөөрөмжийн цахилгаан хөтлүүрт ухаалаг хяналт нэвтрүүлэх боломжийг судлах нь
Доржсүрэн, Мөнхжин, Тэмүүжин and 2 others · MUST Journal of Science and Technology · 2026 · Subscription
NobleIDark:/48914/w1/20261122/6109B8E0DOI10.68805/mustjst.2026.01.003
The full text is at the publisher
You can read the abstract here, or open it at the publisher.
Abstract
Баяжуулах үйлдвэрийн флотацийн хэсэгт нийт 64 ширхэг флотацийн төхөөрөмж ажиллах ба тус бүр нь 186 кВт чадалтай цахилгаан хөдөлгүүр болон хутгагчаар тоноглогдсон байдаг. Энэ төхөөрөмж нь флотацийн процессын тогтвортой ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд метал авалтад шууд нөлөөлдөг. Тус төхөөрөмжийн хамгийн хурдан элэгддэг бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаарддаг хэсгүүд нь цахилгаан хөдөлгүүр, хутгагч (agitator) зэрэг хөдлөх эд ангиуд юм. Уг эд ангиудын засварт реактив засварын аргыг хэрэглэж байсан ба халалт доргио зэрэг хяналтын параметрүүдийг хүний оролцоотойгоор, гар аргаар хэмжиж байв. Ингэснээр төлөвлөгөөт бус сул зогсолт, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл цөөнгүй бүртгэгдэж байсан бөгөөд энэ нь засварын зардал нэмэгдэх, үйлдвэрлэлийн үр ашиг буурах шалтгаан болж байв. Энэхүү судалгааг флотацийн танкийн цахилгаан хөтлүүрт wireless real-time monitoring систем нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, түүний үр ашгийг тооцох зорилгоор хийв. Шинэ систем нь хөдөлгүүрийн температур, доргио зэрэг оношилгооны гол параметрүүдийг тасралтгүй хянаж, өгөгдлийг төв серверт дамжуулах замаар эвдрэлээс урьдчилан сэргийлэх, засвар үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Тус хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө төхөөрөмжүүдийн эвдрэлээс үүдэлтэй нийт сул зогсолт сүүлийн 12 жилийн байдлаар 1137.8 цаг байгаа ба түүний 70 % [1] мэдээллийг урьдчилан авч чадаагүйтэй холбоотой юм. Wireless real-time monitoring технологи ашигласнаар хөдөлгүүр болон хутгагч руу нэмэлт кабель татахгүйгээр хяналт тавих боломжтой тул мэдрэгчийн суурилуулалт, засварын ажиллагаа хялбаршина. Real-time хяналт нь оператор, инженерүүдийг шуурхай мэдээллээр ханган, шийдвэр гаргалтыг оновчтой болгох боломжийг бүрдүүлнэ.