NobleBlocks

Research indexJournal article

Чадлын коэффицентийн зохицуулалтад суурилсан синхрон хөдөлгүүрийн сэргээлтийн автомат удирдлагын шинэчлэл

Отгончимэг, Ариунболор

MUST Journal of Science and Technology25 Jun 2026

NobleIDark:/48914/w1/20261122/C1F225A7DOI10.68805/mustjst.2026.01.004

Paywalled

The full text is at the publisher

You can read the abstract here, or open it at the publisher.

Read at the publisher

Abstract

Энэхүү өгүүлэлд баяжуулах үйлдвэрийн тээрмийн синхрон хөдөлгүүрийн сэргээлтийн автомат тохируулгын системийг микропроцессорын реленд суурилуулан шинэчилсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Уламжлалт сэргээлтийн тохируулгын систем нь олон тусдаа хамгаалалтын төхөөрөмжөөс бүрдэж, операторын гараар тохируулга хийх шаардлагатай байдгаас цахилгаан шугамын хүчдэлийн хэлбэлзэл болон ачааллын өөрчлөлтийн үед хөдөлгүүр хэт сэргээлттэй ажиллах нөхцөл үүсдэг байв. Эдгээр салангид хамгаалалтын үүргүүдийг нэг микропроцессорт реленд нэгтгэж, чадлын коэффицентийн хэмжилтэд тулгуурласан автомат тохируулгын шийдлийг боловсруулан туршилтаар баталгаажуулсан. Туршилтын үр дүнгээс үзэхэд уг систем нь хөдөлгүүрийн ачааллын нөхцөлөөс үл хамааран чадлын коэффицентийг тогтвортой түвшинд барьж, сэргээлтийн гүйдлийг 10 секундийн дотор автоматаар тохируулж байгааг нотолсон. Шинэчлэлийн үр дүнд хөдөлгүүрийн дулааны ачаалал буурч, механик дамжуулгын зангилаанд үүсэх нэмэлт хүчдэл болон огцом өөрчлөлт багассанаар тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамжийг бууруулах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн чадлын коэффицентийг оновчтой түвшинд барьснаар цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр ашиг дээшилж, тодорхой хэмжээний хэмнэлт бий болсон. Иймээс релед суурилсан сэргээлтийн автомат тохируулгын энэхүү систем нь үйлдвэрийн синхрон хөтлүүрийн найдвартай ажиллагааг сайжруулах, үр ашигтай шийдэл болохыг судалгааны үр дүн харуулж байна.

Discussion

More

Suggest a correction or report